Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил 91.5 хувьтай байна

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-05-18 13:41:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аас 2017 онд Зөрчлийн тухай хуулийг баталснаар  хууль дээдлэх зарчим бодитой хэрэгжих боломж нөхцөлийг бүрдсэн байдаг. Тухайн үед улсын хэмжээнд 220 гаруй хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын 630 гаруй заалтыг үндэслэн хариуцлага хүлээлгэдэг байсан юм билээ. Түүнийг  нэгтгэн төрөлжүүлсэн нь энэ.    


Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилсэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас  7.334.349 зөрчилд  шийтгэл оногдуулсан байна. Үүнээс 96.7 хувийг хүнд, 3.3 хувийг хуулийн этгээдэд оногдуулжээ.


Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар 31 байгууллагын 216 орчим нэгжид хамаарах 10011 субъект зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт зөрчлийн 94.7 хувийг цагдаагийн байгууллага, 0.4 хувийг мэргэжлийн хяналтын байгууллага, 0.3 хувийг татварын байгууллага, 0.2 хувийг гадаадын иргэн, харьяатын газар, 1.7 хувийг бусад эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэсэн гэсэн тоон  үзүүлэлт гарчээ.


Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны эхний 05 сарын байдлаар нийт 7.306.386 зөрчил бүртгэгдсэнийг хугацаагаар нь авч үзвэл:

  • 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 592.742,
  • 2018 онд 1.698.178,
  • 2019 онд 2.175.825,
  • 2020 онд 2.276.868,
  • 2021 оны эхний 05 сард 562.773 зөрчил бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсгээр нь:

  • 6.696.529 буюу 93.0 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих (14.7),
  • 257.071 буюу 3.5 хувь нь Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах (5.1),
  • 18.238 буюу 0.2 хувь нь Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих (10.4),
  • 30.406 буюу 0.4 хувь нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих (5.4), 1
  • 4.715 буюу 4.4 хувь нь Танхайрах (5.2),
  • 2.681 буюу 0.03 хувь нь Тамхины хяналтын тухай хууль зөрчих (6.3),
  • 280.907 буюу 3.8 хувь нь бусад төрлийн зөрчил эзэлж байна.

Зөрчлийн тухай хууль үйлчлэх хугацаан (хэрэгжиж байгаа)-д олон нийтийн дунд  зөрчлийн тоо ихэссэн, торгосон, шийтгэсэн гэх шүүмжлэл нийтлэг гарч байна.  Гэвч нийт зөрчлийн 91.5 зөвхөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил, мөн 97 хувь нь хүнд, 3 хувь нь хуулийн этгээдэд оногдуулсан байна. Засгийн газар “Зөрчлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ- өргөн мэдүүлээд байгаа билээ.


УИХ-д өргөн мэдүүлсэн “Зөрчлийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулга нь 17 бүлэг, 255 зүйл, 1058 хэсэг, 908 заалттай бөгөөд тус хуулийн тусгай ангид нийт 2300 орчим үйлдлийг зөрчилд тооцож,  зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах зохицуулалттай байна гэж тус хуулийн танилцуулгад тэмдэглэжээ.


Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд торгох, баривчлах, эрх хасах гэсэн 3 шийтгэлийн төрөлтэй байхаар Зөрчлийн тухай хуульд  тусгажээ. Бусад орны Зөрчлийн хууль тогтоомжид хийсэн судалгаанаас харахад шийтгэлийн хэд хэдэн төрөлтэй, харьцангуй өргөн хүрээнд  хуульчилсан байдаг. Молдав Улс 8, ОХУ 10 шийтгэлийн төрөлтэй байдаг байх бөгөөд сануулах шийтгэлийг хэрэглэдэг байх жишээтэй гэж  хэрэгжилтийн үр дагаврын судалгааны тайланд дурдсан байна.


Сануулах шийтгэл

Нийгмийн хор аюул багатай, зөрчлийн хор уршгийг шууд  учруулаагүй, эсхүл даруй арилгах боломжтой зөрчлүүдэд  сануулах шийтгэлийг оногдуулах зохицуулалтыг бий болгожээ.   Ямар нэг дээд доод хязгаар байхгүй Зөрчлийн   хуулийн дагуу шууд торгодог. Энэ нь аж ахуйг эрхэлдэг, ялангуяа жижиглэн худалдаа эрхэлдэг иргэдэд хүндээр тусдаг зохицуулалтын эсэргүүцэж нэр бүхий иргэд   Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хууль зүйн байнгын хороо зэрэгт нэгэн зэрэг өргөдөл, хүсэлт гаргасаар байгаа аж.  Тэр бүхнийг харгалзан үзэж, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Мөн хууль (мөрдөгдөж байгаа)-ийн шийтгэлийн төрөл:

  • Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд дараах шийтгэл оногдуулна (1):
  • торгох шийтгэл (1.1);
  • баривчлах шийтгэл (1.2);
  • эрх хасах шийтгэл (1.3).
  • Торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, эрх хасах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр оногдуулна (2) гэсэн заалтуудтай.

Харин шинэчилсэн найруулгын төсөл:

  • Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд дараах шийтгэл оногдуулна (1):
  • сануулах(1.1);
  • торгох(1.2);
  • баривчлах(1.3);
  • эрх хасах (1.4).
  • Сануулах, торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, эрх хасах шийтгэлийг нэмэгдэл хэлбэрээр оногдуулна (2).

Энэ хуулийн тусгай ангид заасан зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн зөрчлийн хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж, зөрчлийг арилгах боломж олгохыг сануулах шийтгэл гэнэ гэж тодорхойлжээ.

  • Сануулах шийтгэлийг эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ (2).
  • Сануулах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулна (3).
  • Энэ хуулийн тусгай ангид сануулах шийтгэлийг сонгож оногдуулахаар заасан зөрчилд бусад шийтгэл оногдуулахгүйгээр сануулах шийтгэлийг эхний ээлжид оногдуулна(4).
  • Сануулах шийтгэл оногдуулснаас хойш энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй бол дараагийн үйлдсэн зөрчилд сануулах шийтгэл оногдуулахгүй (5) гэж тодорхой болгожээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн харьцуулсан заалтууд:

Зөрчлийн тухай хуулиар ногдуулсан шийтгэлийн 93.0 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн иргэнд ногдуулжээ. Тэгвэл ийм өндөр тоон үзүүлэлттэй гараад байгаа дээрх хуулийн заалтууд шинэчлэн найруулсан хуулийн төсөлд хэрхэн өөрчлөгдөх буюу зөөлөрч байгаа зарим нэг заалтыг хуульд болон  төсөлд бичигдсэн байдлаар нь харьцуулан авч үзье. Мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуулийн заалтыг хэвийн, төсөл дэх заалтыг налуу тод хар үсгээр харуулж уншигч танд хүргэе.

  • техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно(10.3).
  • Техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, эсхүл техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно (11).
  • танигдахгүй бохирдсон, эсхүл дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно (11.3).
  • Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, эсхүл бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан, эсхүл танигдахгүй бохирдсон, эсхүл дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг сануулах, эсхүл хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно (13).
  • Ажлын тоормосын систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, эсхүл харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно (14.).
  • Ажлын тоормосын систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, эсхүл харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно (16).
  • 3ам тээврийн осолд холбогдсон жолооч ослын газрыг орхиж зугтаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно (18.).
  • 3ам тээврийн осолд холбогдсон жолооч ослын газрыг орхиж зугтаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зургаан сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно (20).
  • Мотоцикл, мопедын жолооч, эсхүл зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно (21).
  • Мотоцикл, мопедын жолооч, эсхүл зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно(23).
  • Жолооч гэрлэн, эсхүл зохицуулагчийн дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин нэгжтэй хэмжээний тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно(23.)
  • Жолооч гэрлэн, эсхүл зохицуулагчийн дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй хэмжээний тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно (25).
  • 3амын хөдөлгөөний дүрэмд заасан ослын дохио, ослын зогсолтын тэмдэг хэрэглэх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно(25).
  • 3амын хөдөлгөөний дүрэмд заасан ослын дохио, ослын зогсолтын тэмдэг хэрэглэх журам зөрчсөн бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно (27).
  • Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно (32.).
  • Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжээс нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно (34).
  • Жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно(41.).
  • Жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.(43).
  • Жолоочийн(56.):
  • хөдөлмөр, амралтын горимыг зөрчсөн, эсхүл холбогдох хуульд нийцүүлээгүй(56.1);
  • жолоочийн ажил үүргийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн зохион байгуулаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно(56.2.).
  • Жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг зөрчсөн, эсхүл холбогдох хуульд нийцүүлээгүй, эсхүл жолоочийн ажил үүргийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн зохион байгуулаагүй бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг сануулах, эсхүл таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно(58.)
  • Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно( 57.)
  • Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай замтай 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтныг оруулж, зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно(60).

Тайлбар: Энэ зүйлд заасан “тээврийн хэрэгсэл” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.1-д заасныг, “жолооч” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т заасныг тус тус ойлгоно.

Тайлбар: Энэ зүйлд заасан “тээврийн хэрэгсэл” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.1-д заасныг, “жолооч” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн(1) 3.1.3-т заасныг тус тус ойлгоно гэжээ.

Холбоотой мэдээ