Айл өрхүүдэд өгсөн суулгацны ургалт 75 хувьтай байна

ОРОН НУТАГТ | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2022-05-18 17:29:51

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын ЗДТГ-аас 2021 хаврын тарилтаар есөн багийн 402 айл өрхөд 1980 ширхэг буюу нийт найман сая төгрөгийн өртөг бүхий суулгацыг өгчээ. Үүнд хайлаас, улиас, агч мод болон нохой хошуу, гүйлс, буйлс зэрэг жимсний моднууд бий. Нийт модны ургалт 75 хувьтай байна гэв.


Суулгацны ургалт болон нөхцөл байдалтай холбогдох албаны хүмүүс газар дээр нь очиж танилцаж байгаа. Ерөнхийдөө модны ургалт жигд байна. Харин зарим айл өрхийн хувьд арчилгаа болон хамгаалалт хангалтгүй байгаа учир ургасан модод хугарч гэмтэх эрсдэл өндөр  байна. Тиймээс зохих зөвлөмж, зөвлөгөөг өгсөн гэж Баруун-Урт сумын ЗДТГ-ын Байгаль орчны байцаагч Г.Лэгжиймаа хэллээ.

Дээрх суулгацыг мод тарих хүсэл, сонирхолтой айл өрхүүдэд үнэ төлбөргүй өгсөн бол энэ жил хайлаас, улиас, шар хуайс зэрэг модны суулгацыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр өгөх аж. 

Холбоотой мэдээ