Цэцэг өвчний эсрэг тарилгын явц 40 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-08-04 11:39:05

Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан сумын нутагт  хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулан хил залгаа 4 сумын хонин сүрэгт цэцэг өвчний эсрэг тарилга хийж байна.

Нийт 320 мянган хонинд тарилга хийх бөгөөд өчигдөр орой 17 цагийн байдлаар тарилгын явц Дэрэн суманд 10, Баянжаргалан, Говь- Угтаал суманд 60, Цагаандэлгэр суманд 70 гаруй хувьтай байгааг аймгийн ХХАА- н газрын Мал эмнэлгээс мэдээллээ.

Одоогоор өвчилсөн 226 малыг устгаж, булсан байна. Цагаандэлгэр, Баянжаргалан суманд нэмж өвчлөл бүртгэгдээгүй аж. Харин өчигдөр Говь- Угтаал сумын нутагт  өвчний шинж бүртгэгдэж, дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид илгээжээ.

Дээрхи 4 сумын хонин сүрэгт хийх  вакцинжуулалтыг энэ долоо хоногт дуусгах юм байна.

Т. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ