Эвлэрүүлэн зуучлагчид шүүхийн ажлыг 50 хувиар хөнгөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-02 15:56:25

ШЕЗ, Монголын Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Японы ЖАЙКА байгууллага хамтран "Эвлэрүүлэн зуучлагчдын тогтолцоог сайжруулах нь" төслийн хоёр дахь зөвлөлгөөнийг амжилттай зохион байгууллаа.

 Мөн үеэр сургалт  явуулан оролцогчдод гэрчилгээ олгосон байна. Манай улсын хэмжээнд өнөөдөр 628 эвлэрүүлэн зуучлагч 43 шүүхэд ажиллаж байгаа юм. Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг "Өнөөдрийн байдлаар бид 7500 гаруй өргөдөл хүлээн авч шийдвэрлэсэн. Үүний 50 гаруй хувь нь гэр бүлийн маргаан байсан. мөн нийт шүүхийн иргэний хэргийн ажлыг 50 гаруй хувиар хөнгөлж өгснийг ч дурдах ёстой" гэлээ. Сургалтын үеэр Японы эвлэрүүлэн зуучлагчдын туршлагын талаар Осакагийн Их сургуулийн профессор Ёшино Такаёши илтгэл тавьсан байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд