Төрийн байгууллагуудын 51 төрлийн үйлчилгээ “E mongolia”-д шинээр нэвтэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-05-20 13:26:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “E mongolia”-д Говь-Алтай аймгийн төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлдэг 51 төрлийн үйлчилгээ шинээр нэвтэрлээ. 

Цахим хөгжил харилцаа холбооны яам, “E Mongolia” академийн хамтарсан баг энэ өдрүүдэд тус аймагт ажиллаж байгаа. Хамтарсан багийнхан сумдын төрийн үйлчилгээний байгууллагын операторуууд болон аймгийн төвийн төрийн байгууллагын албан хаагчдад мэдээллийн технологи ашиглах чадавхыг хөгжүүлэх сургалтуудыг зохион байгууллаа.  Төрийн үйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр түргэн шуурхай үзүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн төрийн байгууллагуудаас иргэдэд үзүүлдэг нэг болон олон шатлалт нийт 51 үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E Mongolia”-д шинээр нэвтрүүллээ. Энэхүү үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах зорилгоор төрийн цахим үйлчилгээг сурталчлах “Нээлттэй хаалганы өдөр”-ийг тавдугаар сарын 19-нд зохион байгуулсан юм. 

“Е Mongolia”-д шинээр нэвтрүүлсэн төрийн үйлчилгээнүүдийг аймгийн ЗДТГ-аас танилцууллаа. Иргэд та бүхэн төрийн байгууллагуудын дараах үйлчилгээг “Е Mongolia”-аас авах боломжтой боллоо.

-Авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах

-Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих үйлчилгээ

-Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох үйлчилгээ

-Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах

-Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ 

-Байгууллагад хэрэглэгдэх хэвлэмэл хуудасны мэдээлэл бүрэн зөв эсэхийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хянан баталгаажуулах, хэвлүүлэх зөвшөөрөл олгох

-Байгууллагын ойтой холбогдох ном судлахад цаг авах 

-Барилга байгууламжид цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдох техникийн нөхцөл олгох

-Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт хүлээн авах 

-Барилга байгууламжийн зураг төслийн лавлагаа хуулбар 

-Барилга байгууламжид зураг төсөлд хяналт хийсэн дүгнэлт 

-Газар олголтын баримтын хуулбар 

-Газрын орц, гарц хаасан, зөвшөөрөлгүй тэлсэн зөрчлийг мэдээлэх

-Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гамшиг осол гарсан тухай акт, дүгнэлт 

-Гүйцэтгэлийн байр зүйн зургийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгүүлэх 

-Жижиг дунд үйлдвэрлэл дэмжих орон нутгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан эсэх тодорхойлолт 

-Инженерийн шугам сүлжээний зурган мэдээллээр үйлчлэх 

-Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын үйлчилгээ

-Малын А дансны лавлагаа

-Малын А дансны тодорхойлолт олгох 

-Нотариатын баримтын хуулбар

-Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн үйлчилгээ

-Тамхи худалдан, борлуулах тусгай зөвшөөрөл олгох, сунгах 

-Тэг тэнхлэгийн акт болон тоон мэдээллийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгүүлэх 

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр авах 

-Ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлт хүлээн авах 

-Ус, рашаан ашиглах зөвшөөрөл олгох 

-Хяналтын камерын тодорхойлолт гаргах

-Хөдөлмөр эрхлэлтийн лавлагаа

-Цалингийн тодорхойлолт 

-Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл

-Эрүүл мэндийн байгууллагуудын тусгай зөвшөөрөл

-Өмч хувьчлалтай холбогдох баримтын лавлагаа

-“Алдарт эх” одонгоор шагнуулсан тухай лавлагаа 

-Баримт шилжиж ирээгүй тухай тодорхойлолт 

-Төрийн архивын баримтыг судалж үзэхэд холбогдох баримт байхгүй тухай тодорхойлолт 

-Байгууллагын түүх, эрдэм шинжилгээ судалгааны зорилгоор баримтын лавлагаа, хуулбар

-Барилга байгууламжийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх, хаяг дугаар олгох 

-Захирамжлалын баримт бичгийн лавлагаа

-Өрх хүн амын бүртгэл, тооллогоос лавлагаа хуулбар 

-Есөнбулаг сумын 10 багийн Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт


Холбоотой мэдээ