Хөвсгөлд үр тарианы тариалалт 50 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-05-20 16:22:41

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Тариалан, Эрдэнэбулган, Рашаант суманд тариалалт ид үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар үр тарианы тариалалт 50 хувьтай, хүнсний ногооны тариалалт 30 хувьтай байна.

Тус аймгийн тариаланчид  орон нутгийнхаа үр тариаг 100 хувь, төмсийг 60 хувь, хүнсний ногоог 30 хувь хангадаг. Ирэх намар хүнсний ногоог 40 хувь, төмсийг 70 хувь хангах зорилт дэвшүүлэн ажиллаж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаяр хэлж байлаа. Аймгийн хэмжээнд үр тариаг 73 аж ахуйн нэгжийн 400 гаруй иргэн, хүнсний ногоог 500 иргэн нийт 1000 орчим иргэн энэ жилийн тариалалтыг хийж байна.


Холбоотой мэдээ