Сүүлийн 24 цагт 74 хүнээс коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-05-24 10:52:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 74 тохиолдол батлагджээ. 


ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 60 нь Улаанбаатар хотод, 14 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо 924 225 болжээ. Мөн хугацаанд халдварын улмаас нэг хүн нас барснаар уг өвчнөөр нийт 1225 хүн эндээд байна.  

Холбоотой мэдээ