Хүлэмжид 2000 модны суулгацыг үрслүүлэхээр бэлтгэжээ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2022-05-24 11:28:47

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Архангай аймгийн ОБГ бүх нийтээр мод тарих өдрөөр чацарганы модыг байгууллагын хашаандаа суулгажээ. Үүнээс гадна тус газрын алба хаагчид байгууллагын хашаанд 2га газарт хүлэмж шинээр барьж, 2000 гаруй модны суулгацыг үрслүүлэхээр бэлтгэжээ. 
Цаашид модны ургалт, арчилгааг тогтмол анхаарч ажиллах бөгөөд алба хаагч бүр өөрийн эзэмшлийн хашаанд мод, жимс жимсгэний тариалалттай болохоор төлөвлөжээ.