Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш нийслэлд “Автомашингүй өдөр”-өөр “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнээс гадна “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулна.
Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас
Сүхбаатарын талбайд 11.00-17.00 цагт “Европын өдөрлөг”-ийг
НЗДТГ, УБЗАА-аас дэмжиж, өдөрлөгийн
үеэр Европын холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах,
үндэсний хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт үзэх боломжийг иргэдэд олгох юм.
Мөн Европын холбооны санхүүжилтээр Монголд хэрэгжүүлж буй
төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцаж, Европын
холбооны гишүүн улсууд руу аялах боломж, виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй
зөвлөгөө, мэдээлэл өгнө. Ингэхдээ Европын
онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал, боловсролын
боломж, бүтээгдэхүүн зэрэг хэрэгтэй мэдээллийг 60 гаруй асарт бүтэн өдрийн
туршид толилуулахаар бэлджээ.
Энэ үеэр урлагийн
тоглолт, хөгжмийн үзүүлбэр, амьд хөгжмийн тоглолт зохион байгуулна. Европын холбооны асраар зочилсон хүүхдүүдэд “паспорт” олгох бөгөөд асруудаар
зочлон тамга даруулж Европын улс орнуудаар аялсан аяллынхаа төгсгөлд
бяцхан гарын бэлэг гардах зэрэг сонирхолтой хөтөлбөр багтаажээ.