"Домог амилсан нутаг" дуулалт жүжгийг Улаанбаатарын үзэгчдэд толилуулна

ОРОН НУТАГТ | Дархан-Уул
174@montsame.mn
2022-05-27 15:45:13

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Дархан хотын 60 жилийн ой тохиосон. Ойн хүрээнд хотынхоо түүхийг харуулсан “Домог амилсан нутаг” дуулалт жүжгийг Залуучууд театрын уран бүтээлчид амилуулсан. Зохиолч, яруу найрагч, МУСТА Д.Сүрэнхорын зохиолоос сэдэвлэсэн уг дуулалт жүжгийг ирэх сард Улаанбаатар хотод толилуулахаар болжээ.

Тодруулбал ирээдүй хойч үе болсон хүүхэд, багачууд, оюутан, залуусдаа мэдүүлэх, тэднийг соён гэгээрүүлэх, төрөлх хотоороо бахархах сэтгэлийг бий болгох зорилгоор бүтээсэн жүжгийг Улаанбаатар чуулгын тайзнаа 6 дугаар сарын 6-ны өдөр 15.00 цагт ганц удаа тоглох ажээ. Нийт 70 гаруй уран бүтээлч уг жүжгийг амилуулсан бөгөөд гол дүрд дуучин, МУСТА Д.Бибиш дуучин Б.Отгонжаргал нар тоглосон юм.

Ташрамд “Гэгээн Муза-16” олон улсын театрын наадмын хөгжимт жүжгийн төрлийн “Шилдэг эрэгтэй гол дүр” номинацид “Домог амилсан нутаг” дуулалт жүжгийн гол дүр Дархан Хархүүгийн дүрээр жүжигчин Д.Бибиш нэр дэвшин өрсөлдөж байна.

 

Холбоотой мэдээ