Орон нутаг судлах музей зуны хуваарьт шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-06-10 15:15:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан Хөвсгөл аймгийн Орон нутаг судлах Музей зуны хуваарьт шилжиж бямба, ням гарагт тогтмол ажиллаж эхэллээ.

Тус аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинет байгуулж, 1967 онд Орон нутаг судлах Музей болсон бөгөөд энэ үед музейн сан хөмрөг 1000 орчим үзмэр, эд өлгийн зүйлтэй байжээ. 1987 онд дэргэдээ амьтны хүрээлэн байгуулан ан амьтан, жигүүртэн шувууд, нутгийн шилмэл үүлдрийн мал зэргийг маллан тэжээж иргэдэд үзүүлэн сонирхуулдаг байсан байна. 2010 онд байнгын үзүүллэгийн танхимаа шинээр дэглэж, сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

Холбоотой мэдээ