Усан бассейн бүхий спорт цогцолборын ажил 80 хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын гүйцэтгэл 80 гаруй хувьтай үргэлжилж, доторх заслын ажлуудыг хийж байна.
Тус барилга 2 давхар шилэн болон металл пасадтай, 68x75 харьцаатай байгууламж юм. Олон улсын стандартад нийцсэн таван замтай усан бассейн нь хүүхэд, насанд хүрэгчдийнх гэсэн хоёр хэсэгтэй байх аж.
Үнийн өсөлт, хил хаалттай, бараа материалын татан авалт удааширсантай холбоотойгоор зарим хүндрэл гарсан ч энэ ондоо багтаан ашиглалтад өгөхөөр гүйцэтгэгч компани ажиллаж байна.