“МИАТ” ТӨХК-йн “Ангар”-т засвар хийлгэх 100 дахь агаарын хөлөг газардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-10 16:31:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын агаарын тээвэрлэгч “T’way air” компанийн Boeing 737-800 маркийн HL8268 бүртгэлийн дугаартай агаарын хөлөг “МИАТ” ТӨХК-йн Ангар”-т засвар үйлчилгээнд орохоор 8.20 цагт “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд газардлаа.


“МИАТ” ТӨХК-ны Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь 2013 онд Тайландын “Orient Thai” компанийн агаарын хөлөгт техникийн үйлчилгээ үзүүлж байв. Өнөөдөр буусан Boeing 737-800 онгоц нь тус газар засвар хийлгэж буй 100 дахь агаарын хөлөг болж байгааг ИНЕГ мэдээлжээ.


Энэ агаарын хөлөгт нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй баг, 15 хоногийн хугацаанд 3300 хүн цагийн засвар хийх юм.

 

Холбоотой мэдээ