Нарансэвстэй боомтын үйл ажиллагааг сэргээх талаар хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-15 14:06:21

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ИТХ-ын 7 дугаар хуралдаан зургаадугаар сарын 13-нд боллоо.


Аймгийн ИТХ-ын 7 дугаар хуралдаанд танхимд 38 төлөөлөгч, цахимаар гурван төлөөлөгч оролцож 100 хувийн ирцтэй хуралдсан юм. Хуралдаанд ИТХ-ын Төлөөлөгчдөөс гадна аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар хэлтэс агентлагийн дарга нар оролцсон бөгөөд хуралдаанаар нийт 21 асуудлуудыг хэлэлцсэн юм. 

1. Тонхил сумын соёлын төвийг Баасанхүүгийн Батболдын нэрэмжит болгох тухай

2. Бугат сумын соёлын төвийг Баатарын Цэрэндондовын нэрэмжит болгох тухай

3. Нарансэвстэй боомтын үйл ажиллагааг сэргээн нээлгүүлэх тухай

4. Галдан бошигт хааны онгоныг тахих арга хэмжээний тухай

5. Хан тайшир уулын аймаг 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

6. Хамгаалалтын бүс шинэчлэн тогтоох тухай

7. Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах устгах, булшлах журмыг шинэчлэн батлах тухай

8. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавих журам шинэчлэн батлах тухай

9. Тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай

10. Засагт ханы гал голомт орон нутгийн сангийн журам хэлэлцүүлэх тухай

11. Аймгаас авто тээврийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг батлах тухай

12. Говь-Алтай аймгийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр батлах тухай

13. Хөрөнгө шилжүүлэх эсэх тухай

14. Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага, нөхөрлөлд урамшуулал олгох журам батлах тухай 

15. Аймгийн олон нийтийн “Алтай радио телевизийн төв”-ийн журам батлах тухай

16. Худалдах хөрөнгийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулж, худалдах доод үнийг тогтоох тухай

17. Дахин дуудлага худалдаа явуулах тухай

18. Хөрөнгө балансаас балансад шилжүүлэхийг зөвшөөрөх тухай

19. Хөрөнгө акталж, данснаас хасахыг зөвшөөрөх тухай

20. Аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэл 

21. Аймгийн 2022 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлуудыг хэлэлцэв. Эдгээрээс тодруулбал, Нарансэвстэй боомтын үйл ажиллагааг сэргээн нээлгүүлэх тухай төлөөлөгчид хэлэлцсэн юм. Боомтын талаар аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар: 

“Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомтыг нээснээр Нарансэвстэй-Алтай чиглэлд 500 км хатуу хучилттай зам тавьж, Монгол Улс Ази - Европыг холбосон дөт замын сүлжээг бий болгоно” гэдгийг тэмдэглэн хэлж байлаа. Цааш нь хэлэхдээ: 

-“Боомтыг эргэн сэргээхэд амьтны бэлчээрт нөлөөлөхгүй байдлаас манай улс болон БНХАУ-ын хилийн зурвас дундуур авто зам хийж коридор гарган ан амьтны нүүдлийг хамгаалах тусгайлсан бүс хийх юм. Боомтоос Өргөстэйн застав хүртэл 250 км авто замыг дархан цаазат газрын баруун урд хэсгээр улсын хилээс 500 метр өргөнтэй коридорыг тусгай хамгаалалтаас гаргаж засмал зам тавьснаар дээрх асуудлыг шийдэх боломжтой. Нарансэвстэй боомтын давуу тал нь Халхын баруун өмнөдийн овооноос хойшоо Орос, Хятадын хил хүртэл Шинжаань Уйгарын Өөртөө Засах Оронтой, зүүн тийш 60 км-т Ганьсу мужтай буюу төв хятадтай хиллэдэг ганц боомт юм” гэдэг мэдээллийг өглөө.

Боомтыг нээх эсэхийг аймаг, орон нутгийн ямар нэгэн эрх бүхий албан тушаалтан шийдэх бус харин УИХ, Засгийн газар, холбогдох яамдууд шийдвэрлэдэг аж. Энэ удаагийн ИТХ-аар боомтыг нээх тухай саналаа холбогдох газруудад ийнхүү хүргүүлэхээр боллоо.


Холбоотой мэдээ