Ахлах ахлагч Г.Банзрагч “Хүндэт донор” болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-06-15 22:11:44

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Дэлхийн Цусны донорын өдрийг тохиолдуулан Хөвсгөл аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Г.Банзрагч "Хүндэт донор" болов. Тэрээр 2016 оноос хойш 36 удаа, 12 литр цусаа бэлэглэж, хүний амь авран хамгаалахад үнэтэй хувь нэмрээ оруулсан байна.


Тус аймаг 8 төрлийн цус цусан бүтээгдэхүүнийг орон нутагт хийж жилд 350 литр цус цусан бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэж байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд 1300 гаруй донор байдаг бөгөөд 40 хувь нь идэвхтэй донор бол 60 орчим хувь нь шинэ донорууд аж.

 

 

Холбоотой мэдээ