“Тээвэр логистикийн төв” төслийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-08 15:33:23

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат БНХАУ-ын Тяньжин хотын Гадаад харилцааны газрын орлогч дарга Цао Ханжүнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол улсаас Тяньжинд хэрэгжүүлэх “Тээвэр Логистикийн төв” төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, болон хамтран шийдвэрлэх гарцын талаар санал бодлоо солилцов.

БНХАУ-ын Засгийн газар Монгол Улсад Тяньжин боомтын орчимд 10 га газрыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон. Энэ нь хоёр улс тээврийн салбар, тэр дундаа төмөр замын бүтээн байгуулалт, тээврийг хөгжүүлэх чухал үр дүнтэй гэдгийг Д.Ганбат сайд онцлов.

Тэрбээр, “Монгол Улс, БНХАУ олон жилийн найрсаг харилцаатай бөгөөд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа улам өргөжин хөгжиж байна. Бид энэхүү харилцааг бататгаж, БНХАУ-ын Дарга Си Зиньпин 2014 онд Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхээр тохиролцсон” гэлээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ