ӨНӨӨДӨР: "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" нэгдсэн аяны нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-06-20 06:36:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 20-нд болох үйл явдлын тойм:

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Баянзүрх дүүргийн иргэд улсын төсөвт хөрөнгийг нь тусгасан замын бүтээн байгуулалтыг энэ зун дуусгах хүсэлтийнхээ талаар мэдээлнэ.

11.00 цагт Хоёрдугаар төрөх эмнэлэгийн гадна иргэн О.Энхмаа эмнэлгийн шинэ барилгын ажлыг эхлүүлэх шаардлагыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хүргүүлнэ. Утас:99748016, 88824051 

12.00 цагт СТӨ-нд Онцгой байдлын байгууллагын 18 жилийн ойн баярын ёслол болно. Утас:88249813, 86150069

13.00 цагт Хүй 7 худаг явах замд зам тээврийн гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилготой "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ"  нэгдсэн аяны нээлт болно. Утас: 89114447, 93021200


Төрийн ордонд

10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол олгоно.

11.00 цагт төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол болно.

Холбоотой мэдээ