Орон нутгийн салбаруудаа чадавхжуулах сургалтыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-06-20 13:17:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос орон нутгийн салбаруудаа чадавхжуулах сургалтыг баруун аймгуудад хийж байна. Энэ сарын 19, 20-нд Баянхонгор аймагт тус сургалтыг зохион байгуулж, МХҮХ-ны ерөнхийлөгч Д.Ганбат, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Наранбаяр болон хараагүй иргэдийн төлөөлөл,  холбогдох төрийн байгууллагын мэргэжилтнүүд оролцож байна.

Тус сургалт нь орон нутгийн төсөв, төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг хангах үйл явцад хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрхийн хэрэгжилтийг бодит болгох зорилготой. Үйл ажиллагааны хүрээнд, харааны бэрхшээлийн онцлог, хэрэгцээ, туслах хэрэгсэл түүний талаарх ойлголт, тэдэнд тулгамдаж буй асуудал, хараагүй хүүхдийн хөгжил, тэгш оролцоо болоод төсөв зохиох үйл явцад хараагүй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд хэрхэх  талаар талууд хэлэлцүүлэг өрнүүлж байна. 

Сургалтын төгсгөлд талууд саналаа нэгтгэн 2023 оны орон нутгийн төсөв төлөвлөгөөнд хараагүй иргэдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай саналыг холбогдох газарт өргөн барих аж.

Холбоотой мэдээ