“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн үйл ажиллагаанд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-06-20 17:22:42

Төв /МОНЦАМЭ/ Цагдаагийн Ерөнхий газраас зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" нэгдсэн үйл ажиллагааг орон даяар эхлүүлж байна. Энэхүү үйл ажиллагаанд Төв аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд нэгдэж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

2022 оны эхний 6 сарын байдлаар Төв аймгийн нутаг дэвсгэрт Зам тээврийн осол 234 бүртгэгдсэнээс 27 хүн амиа алдаж, 94 хүн гэмтэл авсан тоон мэдээлэл байна. Зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид энэ тоог бууруулахад аймаг, орон нутгаас бүхий л талаар дэмжин ажилладаг бөгөөд өнөөдрийн үйл ажиллагааны үеэр Төв аймаг дахь Цагдаагийн газарт хамгаалалтын түмбэ, согтуурал хэмжигч багаж, энгэрийн камер зэрэг 6.6 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Тус аяны хүрээнд "Цагийн менежмент" үйл ажиллагааг зохион байгуулах ба энэ нь 50 км тутамд цагдаагийн газраас хяналт шалгалтыг хийх ажээ. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар “Архигүй үлгэрлэе” 6 сарын аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

 

Холбоотой мэдээ