ТӨВ: Ургац хураалт 60 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-09-08 21:03:40

Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Энэ онд аймгийн 159.6 мянган га талбайд тариалалт хийж, 465.9 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар ургац хураалт 60 хувьтай байна.


Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Л.Даваасүрэн,"Энэ жил үр тариа 72100 га талбайд тариалж 96342 тонн ургац, төмс 12353 га талбайд тариалж 16562 тонн ургац, хүнсний ногоо 3185 га талбайд тариалж 45940 тонн ургац, ногоон тэжээл 45000 га талбайд тариалж 121500 тонн ургац хураан авахаар төлөвлөсөн бөгөөд тосны ургамал 26000 га талбайд тариалсан. Энэ жил эрт хүйтрэх төлөвтэй байгаа тул 10 дугаар сарын 1 гэхэд бүх ургацаа авахаар төлөвлөж байна. Мөн гандуу, ногооны гарц бага байсан тул Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас өвс тэжээл бэлтгэх 52 нэгж ажиллаж байна. Түүнчлэн дотоодын гурилын үйлдвэрүүдэд 1000 тонн хивгийг малчид захиалахад зуучлах, холбож өгөх ажлыг зохион байгуулж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байна" гэв.

 

Төв аймаг өнгөрсөн онд 154.2 мянган га талбайгаас 462.7 мянган тонн ургац хураан авч, төмс, таримал тэжээлийн үйлдвэрлэл болон нийт хураан авсан ургацаараа улсдаа тэргүүлсэн юм.


Холбоотой мэдээ