Энэ жил Орхон аймагт 120 мянган мал өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар мэдээлэл хийв. Энэ жил Баян-Өндөр, Жаргалант суманд 1081 өрхийн 120 гаруй мянган мал өвөлжинө.
Ирэх өвөл 20 тонн өвс, 10 тонн тэжээл бэлтгэх бөгөөд үүнд 11.4 сая төгрөг шаардагдах тооцоо гарчээ. Мөн сумдын Аюулгүйн нөөцөд тус бүр 100-аас доошгүй тонн хадлан, 30-аас доошгүй тэжээл бэлтгэхээр төлөвлөж байна. Энэ жил бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор Баян-Өндөр, Жаргалант суманд найман худгийг засварлаж шинээр хоёр худаг ашиглалтад оруулжээ. Үүнийг “Хөвсгөл Ундарга” ХХК орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн байна. Үүнээс гадна Баян-Өндөр сумын Орон нутаг хөгжүүлэх сангийн 150 сая төгрөгөөр бэлчээрийн гурван худгийг засчээ. Ийнхүү усан хангамжийг сайжруулснаар 67 өрхийн 11.8 мянган мал усаар хангагдах боломжтой боллоо.
Энэ жил тус аймгийн хэмжээнд хоёр сумын 21 аж ахуйн нэгж, 600 гаруй өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж 4401.5 га талбайд тариалалт хийжээ. Үүнээс үр тариа 3609.1 га төмс, 357.7 га д төмс, 340 га хүнсний ногоо, 1.5 га д жимс, жимсгэнэ тариалсан байна. Тариалалтын дүнг өнгөрсөн онтой харьцуулахад, хүнсний ногооны тариалалт 80-100 га буюу 25 хувиар өссөн дүнтэй байна. Энэ онд улаанбуудай 4480 тонн, тэжээл 200 тонн, төмс 2636 тонн, хүнсний ногоо 3105 тонны ургац хураахаар төлөвлөжээ. Энэ намрын ургац хураалтын техникийн бэлэн байдал 80 хувьтай байна.
Б.Оюун-Эрдэнэ