ЭЕШ-д орохоор Дундговийн хэмжээнд 409 хүүхэд бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-21 17:12:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2022 оны ЭЕШ-д орохоор Дундговь аймгийн хэмжээнд 409 бүртгүүлж, шалгалтдаа бэлтгэж байна. Тэдний 50 нь өмнөх оны төгсөгчид бөгөөд 359 сурагч 2021-2022 оны хичээлийн жилд 4 сумын 8 сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байгаа ажээ.

Төгсөх ангийн сурагчдын Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар энэ сарын 23-нд эхлэх бөгөөд оролцогчид монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүй хичээлийг сонгон шалгуулах ажээ.

Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан ЭЕШ-ын хуваарийн дагуу шалгуулагчид 6 дугаар сарын 23-нд монголын түүх, англи хэл, 24-нд хими, газарзүй, нийгэм судлал, 25-нд биологи, математик, 26-нд физик, орос хэл, монгол хэлний шалгалт өгнө.  

Шалгуулагчид шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирэх ёстой. Үүнд:

·    Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

·  Бүртгэлийн хуудас /Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга  даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд  хэвлэн авна/

·  Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн  булангаар нэвтэрч хэвлэж авна/

·     Бүрэн дунд боловсролын гэрчилгээ байна.

Холбоотой мэдээ