Өчигдөр 41 хүнээс коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-06-28 12:10:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 41 тохиолдол шинээр батлагджээ.

 

Халдварын шинэ тохиолдол өмнөх өдрийнхөөс 3 тохиолдлоор нэмэгдсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлын 22 нь Улаанбаатар хотод, 19 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 928 684-д хүрлээ. Харин өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй.

Холбоотой мэдээ