БАЯН-ӨЛГИЙ: Горно-Алтайск хотын захирагч Ю.В.Ничаевийг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-06-28 16:18:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев, Х.Арман нар ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Горно-Алтайск хотын захирагч Юрий Викторович Ничаев тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Зочдын бүрэлдэхүүнд Горно-Алтайск хотын зөвлөлийн төлөөлөгч, "Вестник Горно-Алтайска" сонины редактор Алексей Сергеевич Ивашкин, хотын зөвлөлийн төлөөлөгч Владимир Михайлович нар байв.

Уулзалтын үеэр Горно-Алтайск хотын захирагч Юрий Викторович Ничаев аймгийн удирдлагуудыг ирэх есдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд болох Горно-Алтайск хотын өдөрлөгт хүрэлцэн ирж оролцохыг урилаа.

Мөн талууд боловсрол, аялал жуулчлал, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн чиглэлээр хамтран  ажиллах талаар харилцан санал солилцлоо. 

Холбоотой мэдээ