Засгийн газар 40 асуудал хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-29 09:01:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан 8.00 цагт эхэлсэн бөгөөд 40 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.


Хуралдаанаар Дарханы замын бүтээн байгуулалтын явц, 2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай, Олон улсын нислэг болон Чингис хаан нисэх буудлын үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр болон Газрын тос дамжуулах хоолой төслүүдийн талаар, Хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах төслүүдийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ