400 мянган га талбайд улаан буудай тариална

ДЭЛХИЙД | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamdavaa@montsame.gov.mn
2022-07-01 10:45:19

ДОДОМА. /CGTN/. Танзани улсын Засгийн газар үр тарианы хомсдолыг арилгах зорилгоор улаан буудай тариаланд зориулж 400 мянган га талбай олгохыг зөвшөөрсөн тухай тус улсын засгийн газрын төлөөлөгч пүрэв гарагт мэдээлжээ.


Энэ оноос эхлэн гурван жилийн хугацаанд үр тариа тариалдаг бүс нутагт шинээр 400 мянган га талбайд улаан буудай тариална гэж тус улсын Хөдөө аж ахуйн сайд Хусейн Баше сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


Түүний мэдээлснээр, Танзани улс 2021 онд 70 мянган тонн улаан буудай үйлдвэрлэсэн хэдий ч жил бүр 800 мянгаас нэг сая тонн улаан буудай импортолдог ажээ. 


Хөдөө аж ахуйн сайд Х.Баше газар тариалан эрхлэгчидтэй уулзахдаа улсаас тариаланчдад 50 мянган тонн улаан буудайн үр нийлүүлэх ажлыг Хөдөө аж ахуйн яам хэрэгжүүлж байна хэмээн мэдэгдсэн тухай "CGTN" телевиз мэдээлсэн байна.



Холбоотой мэдээ