Гурван дэд сайд, 9 агентлагийн дарга нарыг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-08-10 18:21:42

Засгийн газрын хуралдаанаар гурван дэд сайд болон зарим агентлагийн дарга нарыг томилжээ. 

Хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Ж.Сауле, Гадаад харилцааны дэд сайдаар Б.Батцэцэг, Барилга хот байгуулалтын дэд сайдаар Ш.Лхамсүрэн  нарыг томилжээ. Харин өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Мөн Үндэсний хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Баярсайханыг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Ням-Осорыг, Татварын Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Зоригийг, Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Р.Содхүүг, Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Шаравжамцыг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Баатарцогтыг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Н.Цагаанхүүг,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр П.Нямдавааг, Гаалийн Ерөнхий газрын даргаар Б.Асралтыг тус тус томилжээ.

Түүнчлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Даажавыг томиллоо. Бусад томилгоог Засгийн газрын хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ