ХОВД: Эр хонь 280 мянган төгрөгөөр борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-08 18:12:27

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн томоохон зах, худалдааны төвд борлуулж буй сүү, цагаан идээ болон мал (амьд), махны үнэ ямар байгаа талаар тодрууллаа.

Өнөөдрийн байдлаар зарим худалдаачин эр хонь (амьд)  280 мянга, эм хонь 230 мянган төгрөгөөр борлуулж байна. Мөн төлөг 100 мянга, сэрх 170 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.   

Харин хонь, үхрийн мах кг тутамд 13-15 мянга, ямааны мах кг тутамд 12-14 мянган төгрөгөөр борлуулж байна.  

Мөн сүү литр тутамд 2500-3000, тараг 3000-3500 төгрөгийн үнэтэй байгаа юм. Ааруул кг тутамд 25-26 мянга, тос 28-30 мянган төгрөгөөр худалдаж байна.       

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан зах, худалдааны төвүүдэд иргэдийн худалдан авалт нэмэгджээ. 

 

Холбоотой мэдээ