Африкт олдсон далайн сээр нуруугүй амьтныг Зеленскийн нэрээр нэрлэжээ

ДЭЛХИЙД | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-07-21 15:31:03

МОСКВА. /iz/. Этиопоос олдсон далайн сээр нуруугүй амьтны үлдэгдлийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн нэрээр нэрлэсэн тухай Их Британийн шинжлэх ухааны “Royal Society Open Science” сэтгүүл мэдээлжээ.


Эрдэмтдийн олсон сээр нуруугүй амьтны үлдэгдэл нь хэлбэр дүрсээрээ сараана цэцэгтэй төстэй далайн сээр нуруугүй амьтдын төрөлд багтддаг байна. Сэтгүүлд мэдээлснээр, уг олдворыг Зеленскийн “эр, зоригийн төлөө” түүний нэрээр нэрлэхээр шийдсэн гэнэ.  


Юрийн галавын үед хамаарах эртний сээр нуруугүй амьтны чулуужсан үлдэгдлийг цааш судлуулахаар Польш руу  илгээжээ. 


Үүнээс өмнө долоодугаар сарын 18-нд Нью-Йорк хотын зөвлөл Бруклиний Брайтон-Бич, Кони-Айландын өргөн чөлөөг “Ukrainian Way” буюу Украины зам болгон өөрчлөх хуулийн төслийг баталсан байна. 


Дөрөвдүгээр сарын 22-нд ОХУ-ын Элчин сайдын яам байрладаг Прага (Чех) хотын Коруновачни гудамжны нэг хэсгийг “Украины баатруудын гудамж” болгон өөрчилсөн талаар мэдээлжээ.


Гуравдугаар сарын 2-нд Канадын парламентын гишүүн Чарли Ангус ОХУ-ын Элчин сайдын яам байрладаг Оттава хотын гудамжийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн нэрэмжит болгон нэрлэх санал гаргасан байна. 


Зарим улс орон хоёрдугаар сарын 24-нд ОХУ Украин руу довтолсны дараа Киевийг дэмжиж буйн илэрхийлэл болгон хотуудынхаа гудамжуудыг Украинтай холбоотой нэрээр нэрлэж эхэлжээ.

Холбоотой мэдээ