СЭЛЭНГЭ: САЙХАНЫ ХӨТӨЛ
ӨВ СОЁЛ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ нутгийн 9 гайхамшгийн нэг бол тус аймгийн
Алтанбулаг сумын нутаг дахь “Сайханы Хөтөл”. Тус аймгийн нутгаар аялаж буй
иргэдийн зайлшгүй очдог газрын нэг бол энэ. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн эл
хөтөл маань Сэлэнгэ аймгийн төвөөс 10-аадхан км-ийн зайтай Монгол Оросын бараг
хил дээр оршдог. Өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл
газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас
хойш Сайханы хөтөл хэмээн нэрийдэх болсон түүхтэй.
Сайханы хөтөлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь Орхон-Сэлэнгийн бэлчир. Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг. Энд мөн Сайн эрс цуглаж байсан хэмээх агуй ч бий. Д.Сүхбаатар жанжинг Хиагт руу явах үед нь гэнэт хүчтэй аадар бороо орж, тэрбээр эл агуйд хоргодон буу зэвсгээ хамгаалж, амь аврагдсан хууч яриа бий. Энэхүү үзэсгэлэнт хөтөлийг Сэлэнгэ аймга дахь ХЦ-ийн 0101, 0234-р ангийн хилчин, эрс, цэргүүд гар бие оролцон сайхан тохижуулсан байдаг. Тэд хосын модны дэргэд сандал тавьж, Сайн эрсийн хээрийн гэрт чулуугаар ширээ, сандал, тулга хийсэн байна. Түүнчлэн алсыг тольдох тавцанг хадан дээр засаж, ширээ сандал байрлуулжээ. Сэлэнгэ аймаг бол Чингис хааны хайртай Хулан хатны төрсөн нутаг. Чингис хаан Хулан хатанд зориулж дурсгалын хөшөө бүтээж мөн буугаа үүрэн элдвийг хуучлан суух партизаны хөшөөг ч энд босгосон байгаа.

