СЭЛЭНГЭ: Эрт ургацын эко хүнсний ногоо худалдаанд гарч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-22 21:37:27

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ногоочдын гараар үйлдвэрлэгдсэн, экологийн цэвэр эко хөрсөнд  тарьж ургуулсан эрт ургацын нарийн ногоо худалдаанд гарч эхэллээ.

Сэлэнгэ аймгийн хувьд хүлэмжийн өргөст хэмх, ногоон сонгино, навчит ногооны хураалт жигдэрч, эрт ургацын манжин, лууван, төмсний түүвэр хураалт эхэлжээ. Эрт ургацын төмсөөрөө алдартай Сэлэнгэ аймгийн Орхон сумын Шийрийн төмс нийслэл Улаанбаатар хотын иргэддээ аль хэдүйн хүрч очсон байна. Сэлэнгэ аймгийн төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд энэ сарын 25-наас эрт ургацын хураалтаа эхлүүлсэн байна. Ургац хураалт ийнхүү эхэлснээр төмс, хүнсний ногооны нийлүүлэлт тогтворжиж, үнэ буурах боломж нээгдэх аж. Улаанбаатарт өдөрт 10 орчим тонн хүлэмжийн нарийн ногоо захуудад хүрч, хэрэглэгчийн гарт очиж байгаа аж. Тухайлбал, анх гарахдаа 1кг нь 10000 төгрөгөөр зарагдаж байсан хүлэмжийн өргөст хэмхийн үнэ одоо 4000 төгрөг болж буурсан байна. 


Холбоотой мэдээ