УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-07-26 08:32:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрийн хуралдааны тэмдэглээс үргэлжлүүлэн танд хүргэж байна.


Р. Гончигдорж:- хоёрдугаар зүйл рүү оръё. Энэ дээр санал асуулт байна уу?

Ц. Элбэгдорж:-хоёрдугаар зүйлийн нэг дээр асуулт байхгүй. Монгол улс нь төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна гэсэн байгаа юм. Энийг Монгол улс төрийн нэг байгууламжтай улс байна гэж найруулбал ямар вэ гэсэн санал байна. Монголд нэг төр байна гэсэн утгаар энд ярьж байгаа гэж ойлгож байгаа. Монгол улс монгол улс юм гэсэн утгаар энд хийгээгүй. Төрийн байгууламжийн хувьд нэг гэж байгаа шүү дээ.

Танхимаас- улс болгон тийм биш юм уу?

Ц. Элбэгдорж:- гэхдээ нөгөө унитарный биш улсууд чинь хуралтай байдаг, штатууд нь хууль гаргадаг барьдаг гээд...

Р. Гончигдорж:- дээрээ подчинённостъ бий шүү дээ тиймээ.

Д. Пүрэв:- Монгол улс засаг захиргааны нэгжид хуваагдана гэж байгаа редакцын чанартай юм. Зөвхөн гэдэг нь онцын шаардлагагүй гэж бодож байна.

Р. Гончигдорж:- санал болон асуултуудтай холбогдуулан комиссоос хэлэх тайлбар, асуултын хариуг сонсъё.

С. Төмөр:- төрийн байгууламж дотроо үндсэн холбоот ба холбоот бус гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Тэр утгаараа уг асуудал тавигдаж байгаа юм. Түүнээс биш нэг байгууламж юм уу хоёр байгууламж гэдэг ойлголт байдаггүй.

Р. Гончигдорж:- хоёрдугаар асуудлын хувьд зөвхөн.

С. Төмөр:- зөвхөн гэдэг үгийг хэлээд байна. Монгол улс холбоот бус улс учраас дотроо ямар нэгэн холбооны бүгд найрамдах байхгүй гэсэн санаа.

Ц. Цэрэндагва:- зөвхөн гэдэг үг хэрэв орвол эдийн засгийн мужлалд хуваагдах асуудлыг хориглож...

С . Төмөр:-тэрэнтэй ямарч холбоогүй.

Ц. Цэрэндагва:- яагаад холбоогүй байдаг гэж, нутаг дэвсгэр нь ... л гэж байгаа юм чинь.

С. Төмөр:- нутаг дэвсгэрийн мужлал нь засаг захиргааны нутаг дэвсгэрийн хуваарилалт

Р. Гончигдорж:- завсарлахаас өөр арга алга.... завсарлага /13.40-14.40/,

Р. Гончигдорж:- хурлаа цааш үргэлжлүүлье.

Д. Баярцэнгэл:-засаг захиргааны нэгжид хуваагдаагүй нэгдмэл улс гэж байдаг уу?

Б. Чимид:- зөв л дөө асуулт. Байдаггүй.

Д. Баярцэнгэл:-хоёр дахь заалтыг хасчихвал яасан юм бэ?

Б. Чимид:- баталгаа байхгүй болчхоод байгаа юм.

Д. Баярцэнгэл:- нэгдмэл улс гэдэг ойлголдон дотроо багтахгүй юм уу? Хоёр дахь заалтад.

Б. Чимид:- багтана. Тэгэхдээ баталгааг нь хийж өгч байгаа ухаантай юм.

С. Баяр:- энэ дээр би тодорхой санал байгаа юм. Яагаад вэ гэвэл 61-ийн нэг Монгол улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлага гэсэн бүлгийн нэгдүгээр хэсэгт Монгол улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд аймаг нийслэл гэх мэтчилэн хуваагдана гээд заачихсан байгаа юмыг давтаж хэлсэн юм харагдаад байгаа юм даа. Засаг захиргааны нэгжид хуваагдана гээд тэнд хийж өгсөн учраас энэ хоёрдугаар зүйлийн хоёрт байх нь илүүц харагдаад байгаа юм.

Р. Гончигдорж:- яг тэрийгээ ярихын тулд энд нээж өгвөл яасан юм бэ?

С. Баяр:- 61-ээрээ тунхаглаад явчихаж болж байгаа юм. Нэгдмэл улс гэдгээрээ нэлээн олон асуултад хариулт өгчихөж байгаа юм. Ажлын хэсгийн санал ийм байгаа. Хоёрын хоёрыг хасах.

Р. Гончигдорж:- Монгол улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс байна. Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжид хуваагдана гэсэн хоёрхон зүйл байгаа юм шүү дээ. Хоёрдугаар зүйлийн хувьд.

Д. Ламжав:- хоёр чинь бараг нэгдүгээрхээ тодотгож байгаа зүйл шүү дээ. Тэр утгаар нь....

Р. Гончигдорж:- хоёрдугаар зүйл дотроо хоёр хэсэгтэй байх уу үгүй юу гэдэг асуудал байна. Хоёрдугаар зүйлийг хоёр хэсэгтэй байлгая гэсэн санал дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 32, 84.2 хувь,
  • татгалзсан 5, 13.16 хувь,
  • түдгэлзсэн 1, 1.36 хувь, олонх дэмжиж байна.

Р. Гончигдорж:-зөвхөн гэдэг үгийг хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр дахин санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 19, 47.50 хувь,
  • татгалзсан 21, 52.50 хувь,
  • түдгэлзсэн 0, 0.00 хувь, олонхын дэмжлэг авахгүй байна.

С. Чулуунбаатар:- Тэр Чарьз Ф гэдэг хүний зөвлөмж ч юм уу, бичиг баримт байна бидэнд. Тэрэн дээр энэ хүн ингэж асуусан байх юм. Заавал хуваагдах ёстой гэвэл тэдгээр засаг захиргааны нэгжүүд Үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээтэй байх болно. Та нар үүнийг сонирхож байна уу гэж асуусан байх юм. 61 дүгээр зүйл дээр үнэхээр албан ёсоор хуульчлаад тогтоогоод, эрх хэмжээг нь заагаад өгчхөж байхад, урд талдаа энэ үнэхээр байх онц шаардлага байгаа юм уу?

Р. Гончигдорж:- тэр саналыг сонсоод сая санал хураалаа л даа тиймээ гэжээ.

Холбоотой мэдээ