СЭЛЭНГЭ: Нүдний нарийн мэргэжлийн мэс ажилбарыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийнэ

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-26 18:19:32

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Гурав дахь шатлалын эмнэлэгт хийгддэг нүдний нарийн мэргэжлийн хагалгаануудыг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирэх 9 сард зохион байгуулах аж. Ташрамд дуулгахад энэхүү хагалгааг үнэ төлбөргүй хийнэ хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг /УНТЭ/-ийн Нүд судлал, Мэс заслын тасгийн зөвлөх эмч, АУ-ны магистр, Клиникийн профессор Б.Төмөрбаатараар ахлуулсан нүдний нарийн мэргэжлийн эмч нарын баг энэ сарын 20-24-ний өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллалаа. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын санаачлагаар хэрэгжиж байгаа Канад улсад төвтэй “Laurel Surgical Foundation” төслийн хүрээнд зохион байгуулж буй уг үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн 14 сум, 3 тосгоны ард иргэд хамрагджээ. Дээрх үзлэгт 1128 иргэн хамрагдсан байна. Эдгээр иргэдээс катаракт, глаукоми, птеригум, хугарлын гажиг, зовхи нулимсны эмгэг зэрэг 424 төрлийн онош илэрсэн аж. Үзлэгийн үр дүнд илэрсэн дээрх зарим  эмгэг өөрчлөлтүүдийг ирэх 9 дүгээр сард Сэлэнгэ аймагт ажиллах дээрх төслийн баг бүрэлдэхүүн эмчилж, нүдний болор солих болон нөхөн сэргээх мэс засал хийх юм байна. 

Холбоотой мэдээ