СЭЛЭНГЭ: Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний зорчигчдыг буцаан тээвэрлэжээ

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-26 22:33:25

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 272-р галт тэргийг Аршаант өртөөнд зогсоож зорчигчдыг автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг зохион байгуулсан байна.

Өнөөдөр буюу 7-р сарын 26-ны өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас өдрийн  14.25  цагт Аршаант-Давааны хоорондын  365 км-ийн 1-р зуутад 75 м газарт төмөр зам угаагдаж, 361 км-ийн гарам усанд автжээ. Иймээс Зүүнхараа өртөөнөөс тэгш чиглэлд аялж явсан 2554-р галт тэрэг 364 км-ийн 5 зуутад 14:23 цагт зогссон байна. Ийнхүү зам угаагдсаны улмаас Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 272-р галт тэргийг Аршаант өртөөнд зогсоож зорчигчдыг автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг зохион байгуулсан байна. Мөн Дархан-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 304-р галт тэргийг Ногоонтолгой өртөөнд зогсоож, Улаанбаатараас Эрдэнэт рүү 18:40 цагт явах зорчигчийн 273/312-р галт тэрэгний аялал хойшилжээ. 

Төмөр замыг 23:00 цагийн үеп засварлаж дууссан байна.

Холбоотой мэдээ