ДОРНОГОВЬ: Аймгийн баяр наадам эхэллээ

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-07-29 14:00:20

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол орны зүүн өмнөд хилийн манаа Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэллээ.

Тэртээх 1931 онд Сайн-Ус хэмээх газар ханаа шийрлэж голмтоо бадрааж байсан тус аймагт эдүгээ Монгол Улсын хөгжлийн томоохон төслүүд  хэрэгжиж улсын эдийн засгийг тэтгэх бүтээн байгуулалт өрнөж байна. Түүхт 90, 91 жилийн ойн баяр наадмыг аймгийн Засаг дарга О.Батжаргал нээж үг хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг нар Дорнын говьчууддаа Дорноговь аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90,91 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Нээлтийн ёслолын урлагийн арга хэмжээг тус аймгийн түүх соёл, зан заншил, хөгжил дэвшлийн үйл явцын онцлогийг аймгийн “Саран хөхөө” театрын уран бүтээлчид, дунд сургуулийн хүүхдүүд, сумдын иргэдийн оролцоотойгоор өргөн хүрээнд харуулж ая дуу, бүжгийн үзүүлбэрээр олон түмэнд хүргэсэн юм.  



Холбоотой мэдээ