АНУ-д сармагчны цэцэг өвчний 3591 тохиолдол бүртгэгдээд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-07-29 19:44:47

ВАШИНГТОН. /Zaobao/. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан сүүлийн мэдээллээр тус улсад сармагчны цэцэг өвчний 3591 тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь одоогоор дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байна.


Тус төвөөс уг өвчнийг 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мэдээлэл хүлээн авах боломжтой өвчний жагсаалтад оруулна хэмээн зарласан ба үүний дагуу мужууд сармагчны цэцэг өвчний батлагдсан болон сэжигтэй тохиолдол гарсан тохиолдолд 24 цагийн дотор тус төвд зайлшгүй мэдээлэх ёстой болжээ.


Өмнө нь Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв АНУ-д энэ онд жирэмсэн эмэгтэйчүүдээс сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол илэрсэн талаар мэдээлж, жирэмсэн эмэгтэйчүүд уг өвчнөөр хүнд өвчлөх өндөр эрсдэлтэй бүлгийн нэг болохыг онцолж байв.


Мэргэжилтнүүд 7, 8 дугаар саруудад өвчний тохиолдол нэмэгдэх төлөвтэй байна гэж үзэж байгаа бөгөөд АНУ-ын эрх баригчид уг өвчний эсрэг нэмэлт 786 мянган тун вакциныг мужуудад хувиарлах аж.


ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийн 78 улсад нийт 18 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 70 хувь нь Европын орнуудад, 25 хувь нь Америкт байна.  

Холбоотой мэдээ