СҮХБААТАР: Аймгийнхаа ойг тохиолдуулан 160 км замыг явганаар туулж иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Онгон сумын дөрөвдүгээр багийн иргэн, ахмад хилчин, бэлтгэл ахлах ахлагч Г.Туяацогт 63 насандаа Сүхбаатар аймгийнхаа 80 жилийн ойг тохиолдуулан 160 км замыг явганаар
туулж, түүхт ойн өдөр бариандаа амжилттай орж иржээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Онгон
сумаас Баруун-Урт хүртэлх замд холын замын гүйлтийг амжилттай хийж гүйцэтгэжээ.
Тэрбээр хүүхэд, залуус, ард иргэдээ идэвхитэй хөдөлгөөн, эрүүл чийрэг бие бялдартай байхыг уриалан энэхүү гүйлтээ хийсэн байна.