Болгараас Европын сүүлчийн хулсны баавгайн үлдэгдэл олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-08-01 10:41:18

СОФИ. /TASS/. Хятад, Болгарын палеонтологичид Болгарын баруун нутгаас 7-5 сая жилийн өмнө Зүүн Европт нутаглаж байсан эртний хулсны баавгайн өнөөг хүртэл мэдэгдээгүй төрөл зүйлийн үлдэгдлийг олжээ. 


Эрдэмтдийн үзэж байгаагаар уг олдвор нь "Европ дахь сүүлчийн панда" байж магадгүй гэж "Journal of Vertebrate Paleontology" сэтгүүлд гарсан нийтлэлд дурдсан байна.


Хулсны баавгай нь дулаан, чийглэг ойд амьдрахад дасан зохицсон тул бүс нутгийн уур амьсгал илүү хуурай болоход Европт устаж үгүй болсон гэж Софи хот дахь Болгарын Байгалийн түүхийн үндэсний музейн профессор Николай Спасов ярьжээ.


Хулсны баавгай Хятад эсвэл Азийн бусад оронд бус, харин Зүүн Европт нутаглаж байсан байж магадгүйг нотлох нотолгоог палеонтологичид таван жилийн өмнө анх олжээ. Энэ амьтны үлдэгдэл Унгараас олдсон нь анхны хулсны баавгайнууд хэзээ үүссэн, үр удам нь Хятадад хэрхэн ирсэн, юу иддэг байсан, яагаад орчин үеийн Хятадаас гадна дэлхийн бүх бүс нутагт устаж үгүй болсон зэрэг шинжлэх ухааны олон маргааныг дагуулсан байна.

Холбоотой мэдээ