Улаанбаатарт 15-17 хэм дулаан
ЛАВЛАГААБаруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-1 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 хэм дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Сэтгэгдлүүд