Эмэгтэй шатарчид 11 дүгээр байрт явна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж буй дэлхийн 44 дүгээр шатрын олимпиадын 9 дэх өдрийн тэмцээнд Монгол Улсын эмэгтэй, эрэгтэй шигшээ баг өрсөлдөгч багууддаа ялагдлаа.
Дэлхийн 44 дүгээр шатрын
олимпиад өндөрлөхөд 2 тойрог дутуу байх энэ мөчид Монголын эмэгтэй шатарчид 11
дүгээрт, эрэгтэйчүүд 62 дугаар байрт явж байна.
Есдүгээр өрөгт Их мастер
А.Энхтуул тэргүүтэй эмэгтэй шигшээ баг, олимпиадын 6 дугаарт эрэмбэлэгдсэн
Азербайжаны багт 1.5:2.5-аар хожигдлоо. Энэ өдрийн өргийг дэлхийн шатрын
холбооны мастер Д.Мөнхзул өнжсөн.
Эрэгтэй баг 2021 оны "Дэлхийн цом"-ын эзэн дэлхийн элит их мастер Я.К.Дудагаар ахлуулсан Польшийн шигшээ багийн эсрэг 1:3-аар ялагдсан. Есдүгээр өргийг Их мастер Д.Батсүрэн өнжсөн. Манай эрэгтэй шатарчдын баг 10 оноотой байна.