АНУ-ын Консерватив улс төрийн хуралд оролцогчдын 69% нь Д.Трампыг дахин нэр дэвшихийг дэмжиж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Zaobao/. Консерватив улс төрийн
үйл ажиллагааны бага хурлаас /CPAC/ явуулсан албан бус санал асуулгад
оролцогчдын дийлэнх нь 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас /БНН/
нэр дэвших төлөөлөгчөөр ерөнхийлөгч асан Д.Трампыг дэмжсэн байна.
Даллас хотод зохион
байгуулагдсан тус хуралд оролцсон 1000 хүний дунд явуулсан санал асуулгаар
Доналд Трамп 69 хувийн саналаар тэргүүлжээ.
Флорида мужийн амбан
захирагч Рон ДеСантис 24 хувийн санал, Техас мужийн сенатор Тед Круз хоёр хувийн
саналыг тус тус авсан бол бусад боломжит нэр дэвшигчдийн үнэлгээ 1 ба түүнээс
доош хувьтай байсан байв.
Хэрэв Д.Трамп нэр
дэвшихгүй тохиолдолд Р.ДеСантис 65%, Д.Трампын хүү Доналд 8%, Т.Круз 6%, Төрийн
нарийн бичгийн дарга асан Помпео 5% саналыг тус тус авахаар байгаа юм.
Уг санал асуулга нь
хэдийгээр албан ёсны судалгаа биш боловч үр дүн нь БНН-ын идэвхтнүүд болон
үндсэн сонгогчдын санааг илэрхийлдэг аж.
БНН нь тус санал
асуулгаар дамжуулан Д.Трамп болон түүний өрсөлдөгчид түүний дотор Р.ДеСантис
2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлалыг тодорхойлохыг хүсч байна.
Д.Трамп ерөнхийлөгчийн
сонгуульд дахин нэр дэвших эсэх шийдвэрээ нэгэнт гаргасан талаар дурджээ.
Гагцхүү хэдийгээр тус
шийдвэрээ олон нийтэд танилцуулах нь асуулт болон үлдэж байна. Энэ оны 11
дүгээр сард болох завсрын сонгуулийн үеэр эсвэл дараа нь зарлаж магадгүй юм.