Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
2022 оны 8 дугаар сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан
төлөв танилцуулж байна. Энэ сарыын 18-нд төв
болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн
хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын
нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн
аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи 18-нд Алтайн уулархаг нутгаар, 19-нд нутгийн зарим
газраар, 20-21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх,
Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5
градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20
градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25
градус дулаан байна. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар сэрүүснэ.