ДАРХАН-УУЛ: Хүнд даацын автомашинууд тусгай зогсоолтой боллоо

ОРОН НУТАГТ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-08-17 16:47:10

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хурдан морь барианы газарт энэ жил 200 автомашины зогсоол барьж ашиглалтад оруулсан. Уг зогсоолыг хүнд даацын автомашинуудад ашиглуулахаар болжээ.


Учир нь олон улсын болон хот хооронд тээвэр хийж буй том оврын автомашинууд замын нэгдүгээр эгнээнд зогсох, хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсэгт хязгаарлалт үүсгэдэг. Энэхүү байдлыг таслан зогсоох, зам тээврийн ослыг бууруулах үүднээс асфальтан хучилттай тус зогсоолыг хүнд даацын ачаа тээврийн машины зогсоол, ачаа тээвэр солилцох цэг, удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл байрлуулах зэргээр ашиглах аж. Хот дотор, орон сууц хороолол дунд том оврын автомашин зогсоохыг хориглосон. Тиймээс уг талбайд жолооч нар хүнд даацын автомашинаа удаан хугацаагаар зогсоох боломж бий болж байна. Уг зогсоолыг ийнхүү ашиглах болсот тул талбайн ашиглалтыг хариуцан ажиллах сонирхолтой иргэд, ААНБ-дыг аймаг, орон нутагтай хамтран ажиллахыг уриалж байна.

Холбоотой мэдээ