ДАРХАН-УУЛ: Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангуулах үргэлжилж байна. Тодруулбал аймгийн засаг даргын захирамжийн дагуу 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө зохион байгуулалтаар дөрөв, дэд бүтэц, их засварын ажлаар зургаа, хөдөө аж ахуйн салбарын ес, бусад тав нийт 24 ажлыг тусган бэлтгэл хангахаар болсон.
Үүнээс хөдөө аж ахуйн салбарын хэрэгжилт 75.6 хувьтай үргэлжилж, аймгийн хэмжээнд энэ онд өвөлжих, хаваржих малын тоог урьдчилсан байдлаар гаргажээ.
Нийт 238.221 толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 612.415 толгой мал өвөлжиж, хаваржихаар тооцоо гарсан. Үүнд шаардагдах 52.9 мянган тн байгалийн хадлан бэлтгэхээс өнгөрсөн баасан гарагийн байдлаар 7.6 хувь буюу 4060 тн хадлан бэлтгэжээ.
Мөн сүрэл 10 тн, ногоон тэжээл 260, үйлдвэрийн тэжээл 134 тн, гар тэжээл 12 тн, дарш, ногоон хаягдал 18 тн, давс, хужир шүү 21.8 тн тус тус бэлтгэсэн байна.
Байгаль,
цаг уурын нөхцөл, хур тунадасны байдлаас шалтгаалан хадлан тэжээл бэлтгэлийн ажил бага
зэрэг удааширч байгааг салбарынхан онцолж байна.