Олимпын шагнал гардуулах ёслолын үеэр гэрлэх санал тавьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Reuters/. Хүн төрөлхтний спортын хамгийн том наадам болох Олимпын шагнал гардуулах ёслоын үеэр Хятадын усанд шумбагч Хө Зы-д найз залуу нь гэрлэх санал тавьжээ. Тэрбээр Риогийн Олимпын эмэгтэйчүүдийн 3 м-ийн трамплины төрөлд өчигдөр мөнгөн медаль хүртсэн билээ.
Түүний найз залуу Цинь Шай дэлхийн хэвлэл мэдээлийнхний өмнө гэрлэх санал тавьсан байна.
Риогийн Олимпын эрэгтэйчүүдийн 3 м-ийн синхрон трамплины төрөлд өнгөрсөн долоо хоногт хүрэл медаль хүртсэн Цинь Шайн гэрлэх саналыг Хө Зы хүлээн авчээ.
Хө Зы хэлэхдээ “бид зургаан жил үерхэж байна. Би түүнийг Олимпын үеэр гэрлэх санал тавина гэж төсөөлж ч байсангүй” гэв.
Г.Доржханд