Канад Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-08-24 09:22:42

ОТТАВА. /Xinhua/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Оросын эсрэг авч хэрэгжүүлэх шинэ хориг арга хэмжээгээ мягмар гарагт танилцуулжээ.


Ерөнхий сайдын цахим хуудсанд нийтэлсэн хэвлэлийн мэдэгдэлд дурдсанаар, Канад улс Оросын Засгийн газар, батлан хамгаалах салбарын аж ахуйн нэгжтэй нягт холбоотой 62 хүнд шинэ хориг арга хэмжээ авч байна.


Тодруулбал, Оросын Оросын Засгийн газрын өндөр алба хашдаг төлөөлөгчид, түүний дунд холбооны захирагч нар, бүс нутгийн удирдлагууд, тэдний гэр бүлийн гишүүд, мөн хориг арга хэмжээнд өртөөд буй батлан хамгаалах салбарын аж ахуйн нэгжийн ахлах албан тушаалтнууд багтжээ.


Мөн Ж.Трюдо Украины аюулгүй байдлын салбарын байгууллагуудад нэмэлт дэмжлэг үзүүлэх зорилгоор Энх тайван, тогтворжуулах ажиллагааны хөтөлбөрөөр дамжуулан Украины хоёр төсөлд санхүүжилт олгохоо мэдэгдсэн байна.


Энэ оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш Канад улс Орос, Украин, Беларусийн 1300 гаруй хувь хүн, аж ахуй нэгжид хориг арга хэмжээ авчээ. 

Холбоотой мэдээ