Дэлхийн 136 оронтой худалдаа хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-15 12:23:00

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр  Монгол Улс энэ оны эхний долоон сард дэлхийн 136 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4 тэрбум 374.2 сая ам.доллар болжээ.

Үүнээс экспорт 2 тэрбум 541.6 сая ам.доллар, импорт 1 тэрбум 832.6 сая ам.долларт байгаа юм. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 647.4 сая ам.доллар буюу 12.9 хувь, экспортын хэмжээ 271.2 сая ам.доллар буюу 9.6 хувь, импортын хэмжээ 376.2 сая ам.доллар буюу 17.0 хувиар буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үеэд 604 сая ам.долларын ашигтай байсан бол 2016 оны эхний долоон сард өмнөх оны мөн үеийнхээс 105 сая ам.доллараар нэмэгдэж, 709.0 сая ам.долларт хүрчээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ