Монгол Улс, АХБ хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБ-наас Монгол Улсад олгохоор шийдвэрлэсэн Мөчлөг Сөрсөн Дэмжлэгийн Хөтөлбөрийн 100 сая ам.долларын зээл болон Монгол Улс, АХБ хоорондын Санхүүжилтийн Ерөнхий Хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн гэрээнд АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран болон Сангийн сайд Б.Жавхлан нар 8 дугаар сарын 26-нд гарын үсэг зурлаа.
АХБ-ны энэхүү санхүүжилт нь хүн амын ядуу, эмзэг бүлгийн иргэдэд эдийн засгийн цочролоос үүдэлтэй хүндрэлийг даван туулахад туслах зорилготой юм.
Мөн хоёр тал 2022-2023 он хүртэл 655 сая ам.долларын өртөг бүхий төслүүдийг багтаасан Санхүүгийн суурь хэлэлцээрт гарын үсэг зурав.