БАЯНХОНГОР: ЭЕШ-д амжилт гаргасан сурагчдаа урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-08-29 17:12:41

Баянхонгор /МОНЦАМЭ/. 2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авч үе тэнгийнхнээ манлайлсан сурагчдын урамшууллыг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан гардууллаа.

800 оноо авсан сурагч тус бүрт 1.000.000 (нэг сая) төгрөг, 750-иас дээш оноог хоёр хичээл дээр авсан нэг сурагчид 800.000 (найман зуун мянга) төгрөгийн мөнгөн урамшууллыг цаашдынх нь сурлага хөдөлмөрт нь амжилт дагуулсан урам дэм болгон гардуулан өгөв. Мөнгөн урамшууллыг амжилт гаргасан сурагч хүүхдүүд, тэдний заримыг төлөөлөн эцэг эхчүүд нь хүлээн авлаа.

Харин сурагчдаа амжилттай сургасан багш нарын мөнгөн урамшууллыг Боловсролын Үнэлгээний Төвөөс гаргадаг улсын хэмжээний үнэлгээний нэгтгэлийн дараа Багш нарын баяраар гардуулахаар төлөвлөжээ.

Дуулгахад, Баянхонгор аймаг 2022 оны ЭЕШ-ын нэгдсэн дүнгээр улсын хэмжээнд 4 дүгээр байрт шалгарсан амжилт үзүүлсэн юм.

Холбоотой мэдээ