ДОРНОГОВЬ:Цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-08-31 14:46:15

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд суманд Азийн хөгжлийн банкны 6.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ цэвэрлэх байгууламж барьж ашиглалтад орууллаа. 

Цэвэрлэх байгууламж нь нийт 12 барилга байгууламжтай бөгөөд хоногт 3000 м3 ахуйн бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай юм. Цэвэрлэх байгууламжтай болсноор Сайншанд сумын иргэд цэвэр тохитой орчинд амьдрах боломж үүсэх бөгөөд байгаль экологид эерэг нөлөө үзүүлж, хөрсний бохирдлыг бууруулах давуу талтай гэж албаныхан онцлов.

Мөн хоногт 3000м3 саарал ус боловсруулж ногоон байгууламжийн усалгаа, үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд ашиглах юм.

Сайншанд сумын төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг “Комфорт импэкс” ХХК гүйцэтгэсэн байна. Ашиглалт хамгаалалтыг Дорноговь аймгийн ард иргэд, аж ахуй нэгжийг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” орон нутгийн өмчит компани гүйцэтгэх аж. 

Холбоотой мэдээ